Сервитутын болон Узуфруктын эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

Сервитутын эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд

  • Сервитутыг бүртгүүлэх тухай мэдүүлгийг өмчлөгч, эсхүл сервитут бүхий этгээдийн хэн нэг нь гаргах бөгөөд мэдүүлэгт сервитутын гэрээг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  • Иргэний өмчийн газарт Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 33.1-д заасны дагуу нийтийн сервитут тогтоосон бол мэдүүлэгт нийтийн сервитут тогтоох тухай сум, дүүргийн Засаг даргын шийдвэрийг эх хувиар нь хавсаргана.
  • Үйлчилгээний хураамж : /Төрийн банк 29140003723 дансанд 10.000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг бөглөнө.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ. 

Узуфруктын эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлэх

  • Иргэний хуулийн 152.1-д заасан, эд хөрөнгийг хязгаартай эзэмшиж, ашиглах эрх /цаашид “узуфрукт” гэх/-ийг түүнийг эзэмшигчийн гаргасан мэдүүлгийг үндэслэн бүртгэнэ.
  • Узуфрукт эзэмшигч нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах, түрээслэх тохиолдолд эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд мэдүүлэгт Иргэний хуулийн 152.2-т заасан өмчлөгчийн зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлж хавсаргана.
  • Үйлчилгээний хураамж : /Төрийн банк 29140003723 дансанд 10.000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг гаргах.
  • Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт бүртгэнэ. 

You May Also Like