Ажлын хэсэг Булган сумд ажиллав

Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг /2022.05.07/ Булган сумын оршин суугч, хөдөлмөрчидтэй уулзалт зохион байгууллаа. Засаг дарга Д.Бауыржан уулзалтад хүрэлцсэн ирсэн ард иргэдэд мэндчилж, “Аймгийн засаг даргын хувьд би өнгөрсөн 4 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн  бүх сумдаар явж, орон нутгийн ажил амьдралтай танилцах, Засгийн газраас хэрэгжүүлж  байгаа болон хийхээр төлөвлөж буй ажил,  аймгийн Засаг даргын үйл ажиллагааны  мөрийн хөтөлбөр зэргийг олон түмэндээ тайлагнан, ард иргэдийнхээ санал бодлыг сонсох зорилго тавин 13 сумаар явж, иргэдтэйгээ уулзаж, ахуй амьдрал, ажил байдалтай нь танилцлаа. Энэ удаа бид аймгийн төвөөсөө 300 км зайд оршдог Булган сумын ард иргэд та бүхэнтэйгээ уулзаж  орон нутгийн тулгамдсан асуудлаар санал солилцож, заримыг газар дээр нь шийдвэрлэх зорилгоор ирж уулзаж байна.” гэдгээ хэлж хурлаа эхлэв.

       Харин Булган сумын нутгийн зон олон  Засаг дарга өргөн бүрэлдэхүүнтэй сум, багийн иргэд, малчдын амьдрал ахуй, хаваржилтын байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудлын талаар санал солилцож, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж ажиллаж байгааг сайшааж, баярлан талархсанаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

Энэ удаагийн Булган суманд ажилласан ажлын хэсэгт аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, МХГ-ын дарга Х.Бауыржан, тус сумын удирдлагууд болон болон хэвлэл мэдээллийн төлөөллүүд ажиллалаа.

Булган сумын төвд  ажиллах үеэрээ шийдвэрлэсэн ажлууд

  • Биохими, Эхоны асуудлаар сумын удирдлагууд сайн ярилцаж, бичгээр хүсэлт ирүүлэхийг үүрэг болгов.
  • Улаагчины даваанаас сумын төв хүртэлх замын засварын асуудлыг УИХ-ын  гишүүдэд болон Засгийн газарт уламжлахаар  болов.
  • Булган голын Бетон гүүрийн зураг төслийн төсөв
  • Соёлын төвийг засварын ажлын төсөв зэргийг газар дээр нь шийдвэрлэн ажиллаа.
  • Хүүхдийн дотуур байрны дээврийн асуудлыг зөвлөлийн гишүүдэд танилцуулан шийдвэрлүүлэхээр болов.

Уулзалтын төгсгөлд мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх үйл хэрэгт үр бүтээлтэй ажиллан, амжилт гаргасан  хөдөлмөрийг үнэлж аймгийн Засаг даргын 2022 оны А/65 дугаар шийдвэрийн дагуу шагнагдсан аймгийн аваргуудын шагналыг Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсэг гардуулан өгч баяр хүргэв.

Булган сумаас аймгийн хошой аварга өрх 2, аймгийн аварга өрх 4, аймгийн аварга саальчин 2, аймгийн аварга тариаланч 2 төрөн гарсан билээ.

Аймгийн “Хошой аварга малчин өрх”~өөр:

  • 4 дүгээр багийн малчин Хиянатын Шакерхан
  • 7дугаар багийн малчин Үржинбавагийн Октябрь

Аймгийн “Аварга малчин өрх”~өөр:

  • 1 дүгээр багийн малчин Төнкерийн Есенбек
  • 2 дугаар багийн малчин Зулхарнайн Аманкелди
  • 3 дугаар багийн малчин Бейбитшилигийн Тогтаган
  • 7 дугаар багийн малчин Пөнкегийн Жанибек

Аймгийн “Аварга саальчин”~аар:

  • 6 дугаар багийн малчин Сауытханы Амантай
  • 3 дугаар багийн малчин Халелийн Бердигүл

Аймгийн “Аварга тариаланч”~аар:

  • 6 дугаар багийн малчин Нугаманы Төлеухан
  • 5 дугаар багийн малчин Бахтыбайн Ахытхан

You May Also Like