Бидний эрхэм зорилго: Ард иргэдийн хүсэн хүлээж буй эрэлт хэрэгцээнд нийцсэн, үр дүнд нь чиглэсэн бүтээмж хүртээмжийн өндөр түвшинд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, төрөөс иргэдэд үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай, хүнд суртал чирэгдэлгүй хүргэх цомхон аппараттай төр захиргааны тэргүүний хамт олон болоход бидний эрхэм зорилго оршино.
Сумын Засаг даргын Тамгын газар нь 2020-2024 онд дараах үр дүнд хүрэх зорилт тавьж байна.
Стратегийн зорилт-1
Эдийн засаг, санхүүгийн стратегийн төлөвлөлт бодлогын шийдвэр боловсруулахад дэмжлэг үзүүлэх.
Стратегийн зорилт-2
Салбарын стратегийн төлөвлөлт, бодлогын шийдвэр боловсруулах, хэрэгжилтийг зохицуулахад дэмжлэг үзүүлэх.
Стратегийн зорилт-3
Төрийн захиргааны удирдлагын манлайллыг хангах.
Стратегийн зорилт-4
Иргэдэд төрийн үйлчилгээг жигд хүртээмжтэй, хөнгөн шуурхай хүргэх ажлыг зохион байгуулах.
Засаг даргын Тамгын газрын эрхэм зорилго: Иргэдэд ойр, тэдний хэрэгцээг хангахад чиглэсэн, өөрчлөгдөн буй орчинд уян хатан зохицож чаддаг бөгөөд идэвхтэй, санаачилгатай, авилга, ашиг сонирхлын зөрчлөөс ангид, манлайлагч менежер бүхий цомхон, чадварлаг, эцсийн үр дүнг эрхэмлэн дээдэлсэн төрийн албыг төлөвшүүлэхэд оршино.
Сумын Засаг даргад улс төрөөс хамааралгүй, өндөр мэргэжлийн цаг үеэ олсон зөвөлгөө өгөх, дэмжлэг үзүүлэх замаар сумынхаа ирэдэд үйлчлэх, өөрөө өөрийгээ тэтгэх эдийн засгийн хүчин чадалтай болгох, нутгийн захиргааны байгууллагын үр дүнтэй хэвийн үйл ажиллагааг хангаж хөгжил дэвшилд хүргэх.