Огноо: 2014/12/16

   Тендер шалгаруулалтын нэр: Өвсний үндэс хөтөлбөрийн шугамаар Баяннуур сумын Цагаанарал   багийн их эмчийн салбарын барилгын өргөтгөл хийх

Тендер шалгаруулалтын дугаар: RE-БӨА-087/2014

Баян-Өлгий аймгийн ЗДТГ эрх бүхий тендерт оролцогчдоос Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөрийн шугамаар Баяннуур сумын Цагаанарал багийн их эмчийн салбарын барилгад өргөтгөл хийх–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100 000 /нэг зуун мянга/ төгрөгөөр төрийн сан дахь 020051412 тоот дансанд мөнгөө тушааж худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Cүүлийн 3 жилийн /2014,2013,2012/ дундаж нь 85 саяаас багагүй

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 40 сая төгрөг буюу түүнээс дээш

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014,2013,2012

Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 85 сая төгрөг буюу түүнээс дээш

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Барилгын 2.1.2,2.2.1,2.2.2 заалтууд бүхий тусгай зөвшөөрөл шаардагдана.

Тендерийн хамт 1 700 000  /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2015 оны 01 сарын 16-ны өдрийн 10:00 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2015 оны 01 сарын 16-ны өдрийн 10:30-цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй.

Дотоодны давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын байр

110 тоот,  70427593, 70423111,99422888

www.olgiitender.mn

2015-01-26
Булган сум

Булган сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС