СУМЫН ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Баян- Өлгий аймгийн Булган сум нь 1938 онд Ховд аймгийн Хужирт сум нэртэй байгуулагдсан. Хуучнаар Ховдын хязгаарын Урианхай, Дархан бэйсийн хошуу.

Улаагчин, Сайхан, Булган, Жаргалант, Хужирт, Сөнхөл, Улаанхус гэсэн 7 багтай. 1126 өрхөд 5164 хүн амьдардаг. Үүнээс 971 монгол, 4193 казах үндэстэн оршин суудаг. Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13 сумаас эхнээсээ 5-д, газар нутгийн хэмжээгээр 5-рт ордог. Хүн амын нягтрал 1хүнд 1км2  талбай ноогдож байгаа нь аймгийн дундажаас нэг дахин бага байна.

Баян-Өлгий аймгийн хамгийн урд захад хойноос урагш сунаж тогтсон байрлалтай, баруун талаараа 150 км БНХАУ-тай хиллэдэг, урд хэсгээрээ Ховд аймгийн Булган, Үенч, зүүн талаараа Мөнххайрхан, зүүн хойд талаараа Дуут, хойд талаараа өөрийн аймгийн Дэлүүн сумтай тус тус хиллэдэг. Улаанбаатар хотоос 2000 км, Баян-Өлгий аймгаас 300 км алслагдсан. 

 

Байгаль, газар зүйн онцлог

Газар зүйн онцлог. Далайн төвшинээс дээш 1500-4362 өргөгдсөн. Физик газар зүйн хувьд Алтай нурууны ноёлох өндөрлөг Мөнххайрханы баруун талын өндөр уулын бүсэд оршдог. Булган гол нь сумын хойт хилээс эх авч олон жижиг голуудаар тэжээгдэн нутгийн дундуур    130 км урсч Ховд аймгийн Булган сумын нутагруу нэвтэрч урсдаг. Газар хөдлөлтийн эрчим 8 балл. Сумын нутаг дэвсгэр нь эгц хажуут өндөр уултай. Булган голд 15 гол (жижиг) цутгадаг. Голын тохойгоос усалгаатай хадлан авдаг.

ЭДИЙН ЗАСАГ

Орон нутгын төсөв

Сумын төсвийн татварын нийт орлого нь 170.4 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг  2452.9 сая төгрөг, сумын өөрийн үйл  ажиллагааны орлого 0,8 сая төгрөгийн орлогоос нийт  орлого бүрдэж байна. Орон нутгийн нийт төсвийн  зардал нь 2624.1 сая төгрөг байна.  нийт  зардлын 60% нь цалин, 8,8% нь НДШ, 22,1% нь урсгал шилжүүлэг  9,1%-ийг бусад зардал эзэлж байна.

Эдийн засгийн бүтэц

Сумын хэмжээнд нийт 65 ААН, байгууллага болон иргэд үйл ажилагаа явуулж 3,4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж аймагт 1.45 сая.төг, орон  нутагт 170.4 сая төгрөг нийт 171,92 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна.

Тус суманд жилд  30 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. “Эвт цаст хайрхан” хоршоо,  байнгын 4 ажлын байртай, улирлын чанартай 2 ажлын байртай  бөгөөд хөнгөн блок талх нарийн боов үйлдвэрлэж байна.              

Эдийн засгийн бүтэц, хувиар

Хүн амын орлогын 33,8 хувийг мал аж ахуйн үйлдвэрлэлээс, 22,3 хувийг цалин хөлснөөс, 37,4 хувийг худалдаа, 10,5 хувийг үйлчилгээний салбараас орж байна.

Ямаа, сарлаг үржүүлэх, усалгаатай газар тариалан эрхлэх боломжтой.

Цаг уурын нөхцөл.

Хуурай сэрүүн зунтай, өвөл нь 10-40 см цас унадаг. Зарим тохиолдолд 10-80 см цас унах нь бий. Жилийн хур тунадасны нийлбэр 200-400 мм. Хахир өвлөөс шалтгаалан Ховд аймгийн Дуут, Мөнххайрхан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумуудын нутгаар малаа оторлуулж өвөлжүүлдэг. Нэгдүгээр сарын дундаж температур 25,9 0С, долоодугаар сарын дундаж температур 21,60С.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 497700 га.

2015-01-27
Булган сум

Булган сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС