Монгол орны баруун хэсэгт орших Баян-Өлгий аймаг нь баруун талаараа БНХАУ-ын Шинжаан-Уйгарын Өөртөө засах оронтой 450 км, хойт талаараа ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улстай 225 км, зүүн талаараа Увс аймагтай 165 км, зүүн ба урьд талаараа Ховд аймагтай 450 км нутгаар хиллэдэг ажээ. 

Баян-Өлгий аймаг нь байгалийн үзэсгэлэнт газар, сүрлэг уул нуруудаараа алдартай бөгөөд Монгол улсын хамгийн өндөр цэг болох Таван Богд уулын Хүйтэн оргил энд оршдог билээ. 

Мөн Даян, Хотон, Хорго зэрэг ная орчим нуур, зуу гаруй гол, горхи, 200 гаруй булаг, шандтай. Ховд, Цагаан, Согоог, Ёлт, Сагсай, Булган, Ганц мод, Бөхмөрөн зэрэг томоохон голтой. Ховд гол 506 км үргэлжилдэг юм байна.

  • slide2
  • slide1
2015-02-02
Булган сум

Булган сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС